2014/07/20

Terminator-ыг эхний (default) терминал болгох (Ubuntu)


"Terminator" гэдэг нь нэг цонхонд олон терминал нээж болдог терминал юм. Энэ нөхрийг хэрэглэхээс өмнө табууд юм уу цонхууд үүсгээд л нөгөө хэддээ төөрөөд л байдаг байсан. Юутай ч энэ нөхрийг суулгахдаа:



$ sudo apt- get install terminator

Дараа нь CTRL+ALT+T гэдэг хосмол товчоор терминал гаргаж ирдэг болгох шаардлага гарав. Үүний тулд dconf гэдэг програмыг суулгана.

$ sudo apt- get install dconf

Тэгээд dconf руугаа ороод org->gnome->desktop->applications->terminal гэж ороос exec талбарын утгыг terminator болгоно.


Одоо ctrl+alt+t гэхэд терминатор гарч ирдэг боллоо.

2 comments:

  1. gconftool --type string --set /desktop/gnome/applications/terminal/exec terminator

    ReplyDelete
  2. screen, tmux нь илүү натураль биш үү?

    ReplyDelete