2015/06/01

Ubuntu - Цонхоо хажуугийн workspace руу зөөдөг болгох


OSX хэрэглэж байхад нэг амар юм нь цонхоо чирсэн чигээрээ булан руу шахвал шахсан талын ажлын талбар руугаа шилждэг. Энэ боломж Ubuntu-д байна уу? гэж хайж яваад аргыг нь оллоо.

Эхлээд compiz config manager суулгана.

$sudo apt-get install compizconfig-settings-manager

Дараа нь:

manager-ээ нээгээд  Desktop хэсэгт Desktop Wall гэдгийг дарна.
Дараа нь Edge Flipping табыг сонгоод Edge Flip Move  гэдгийг идэвхжүүлнэ.

No comments:

Post a Comment