2012/06/30

Машин жолоодсон хоёр дахь зүүд минь


2012/6/30

Амьдралдаа машин барьж үзээгүй хүний хоёр дахь машин жолоодсон зүүд.

Ээж дэлгүүр орохоор гарав. Ээжийн машинд хоёр бага дүү, бид гурав үлдлээ. Тэгээд л ээжийг ирэхийг хүлээж байна. Хэсэг хугацаа өнгөрлөө. Ээж ч хоёр гар нь дүүрэн орж ирэв. Тэгтэл машинаа дотроос нь цоожилчхож. Бага дүү тэгсэн гэнэт машины хааз дээр очоод гишгэчихдэг байна шүү дээ. Машин яваад өглөө. Яаж байгаа юм бэ? Болдоггүй юм гээд би дүүгээ болиулахад машин зогслоо. Тэгсэн дүү дахиад дарчихлаа. Тэгсэн жалга уруу доошоо яваад өглөө. Гар тоормосыг нь дээш нь доош нь болгоод ер зогссонгүй. Ээж дээр үлдэв. Тэгээд би жолоочийн суудал дээр суулаа. Үрүүлийг нь мушгиад байсан дээшээгээ гарч байна шүү. Тэгээд хоёр дүүгээ буулгалаа. Тэгсэн машин өөрөө яваад эхэллээ. Тоормос нь хаана байна аа? гээд л хайгаад байсан чинь олдоггүй. Хажуугийн сандал уруу өнгийсөн чинь доор нь конс, хааз, тоормос гурав нь байж байна. Юу вэ? гээд харсан чинь жинхэнэ жолоочийн суудал нь хажуугийн суудал байна. Харин миний суудлын урд нь харин зүгээр үрүүл залгачихсан байна. Тэгээд би суудлаа гялс солилоо. Тэгсэн эгээд нөгөө жалга уруугаа буучхаж. Ядаж байхад нөгөө жолоочийн суудлыг нь буруу харуулаад эргүүлээд тавьчхаж. Тэгээд буцаагаад эргүүлэх хөшүүргийг нь хайлаа. Нөгөөдөхийг нь татаад арай гэж зөв харууллаа. Гадаа бүрэнхий болж байлаа.

2012/06/25

Бухимдал

Энэтхэгийн хүнд суртал сөнөтүгэй! Өнөөдөр бүүр бухимдаж үхэх нь ээ. Цагдаагийн бичиг авах гэж бөөн юм болох юм. Хар мянган цаас, гарын үсэг, тамга. Үүний хуулбар, түүний хуулбар хэрэгтэй, захиа бич... ааааааа ... үстэй толгойгоо зулгаамаар байна....

Сургуулийн тодорхойлолт авах гэж л эхлээд сургуулийн хичээлийн эрхлэгчид тодорхойлолт хүссэн захиа бичиж өгнө. Өнөө хичээлийн эрхлэгч нь цагаа тулахаар олдохгүй. Арай гэж захиагаа уншуулна. Нөгөөдөх нь захиан дээр хоёр гуравхан үг бичээд сургалтын алба дээр оч гэнэ. Сургалтын алба дээр захиагаа өгнө. Сургалтын алба нь маргааш ирж тодорхойлолтоо ав гэж хэлнэ /Үргэлж тэгж хэлдэг/. Маргааш болоод очихоор юу ч бэлэн биш. Ширээний мухарт үнгэгдэж нугарсан миний захиа л байна. "Тодорхойлолтоо авъя" гэхээр "Түр байж бай!" гэнэ. Хүлээгээд л байна, хүлээгээд л байна. Нэг мэдсэн миний тодорхойлолт гарах агаарт замхарсан мэт үгүй болсон, хүмүүс нь шал өөр юм хийчихсэн байна.

2012/05/12

Жаргалтай амьдраарай

Жаргалтай амьдраарай

Жаргал гэж байдгийн учир
Зовлон байх нь гарцаагүй
Зовлонг давж, жаргаж байгаарай!

Баясгалан гэж байдгийн учир
Гутрал байх нь гарцаагүй
Гутралыг мартаж, баясаж байгаарай!

Уужим гэж байдгийн учир
Мөчид зан байх нь гарцаагүй
Мөчид зангаа дарж, уужим байгаарай!

Ухаан гэж байдгийн учир
Тэнэглэл байх нь гарцаагүй
Тэнэглэлийг хариулж, ухаарч байгаарай!

Хайр гэж байдгийн учир
Үзэн ядалт байх нь гарцаагүй
Үзэн ядалтыг ялж, хайрлаж байгаарай...! /2012.4/

2012/04/30

MIPS Ассемблер хичээл 3: Тооллын систем

Тоон төхөөрөмж (Digital Electronics) маань 0, 1 гэсэн тоог ойлгодог. Тийм болохоор бидний ойлгодог бүх зүйлсийг Тоон төхөөрөмж маань шууд ойлгодоггүй байх нь. Тиймээс бидэнд 0, 1 гэсэн төлөв рүү өгөгдлөө дүрслэх, хөрвүүлэх шаардлага гарчээ.

Хоёртын тооллын систем

Янз бүрийн тооллын системүүд бий. Тооллын систем гэдэг нь энгийнээр хэлбэл тоог дүрслэх дүрэм юм. Жишээ нь бид 0, 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9 гэсэн 10-н тоогоор бүх тоог дүрсэлдэг дүрэмтэй. Тиймээс бид 10-тын тооллын систем хэрэглэдэг гэсэн үг. Заавал 0, 1 , 3, 5 мав гэсэн тэмдэгүүдийг хэрэглэнэ гэсэн дүрэм байхгүй. 10-н ялгаатай дүрс, тэмдэг л ашигласан бол 10-тын тооллын систем гэсэн үг. Өнөөгийн нээлттэй дэлхийд нэг нэгэнтэйгээ ойлголцох их чухал учир нэгдсэн нэг тохирсон тэмдэглэгээг хэрэглэдэг нь энэ Энэтхэг-Араб тоо буюу  0, 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9 юм.

Төрөл бүрийн тоог дүрсэлсэн тэмдэглэгээнүүд:

Вавилон тоо(60-тын тооллын систем)
Хятад тоо
Маяа тоо (20-тын тооллын систем)
За, тэгвэл 2-тын тооллын систем гэвэл тоог ямар нэгэн ялгаатай хоёр тэмдгээр л дүрслэхийг хэлж байна гэсэн үг. Бид 0, 1 гэсэн хоёр ялгаатай тэмдгийг ашигладаг. Эндээс харахад хязгааргүй олон тооллын систем байж болохоор байгаа биз. Гэхдээ бидэнд хэрэгтэй нь энэ 2-тын тооллын систем. Учир нь манай тоон төхөөрөмж маань ойлгодог ганц зүйл нь болохоор.

2012/04/29

Хятад улсын Юньнань мужийн Монголчууд


Юньнань мужид Монголчууд амьдардаг ганц сум бол Шинмен юм. 5000 гаруй Монголчууд амьдардаг гэнэ. 1253 онд Хубилай хааны үед Энэтхэг-Хятадын хойгт цэргийн ажиллагаа явуулах зорилгоор Юннан, Хунан-д Монгол цэргийн төвийг байгуулах зорилгоор анх очсон Монголчууд байж. 1368 онд Юань гүрнийг унагасан Минь гүрэн 1381 онд Юньнань дахь Монгол язгууртнуудыг устгажээ. Үлдсэн 13 мянган Монголчууд Хятад соёлд ихэд автаж соёлоо мартсан ч Хойд нутгаас ирсэн гэдгээ мартаагүй үлдсэн байна. Одоог хүртэл Монгол хувцсаа өмсдөг гэжээ.

2012/04/28

Муу хүнд сурталтай жагарууд



20 минут хүлээж бай гэвэл Энэтхэг цагаар 1 цаг хүлээ гэсэн үг.