2013/10/22

Ubuntu 13.10-т гарны байрлал солигдохгүй алдааг засах

Саяхан гарсан Үбүнтү 13.10 маань нэг балай алдаатай байдаг юм байна.
Хэл солиход шинэчлэлт гарсан ч алдаатай болгожээ. Alt+Shift байдаг хослолыг анхны утгаар нь Super+Space гэж өөрчилсөн бөгөөд Super+Space дарахад гарны байрлал өөрчлөгдөхгүй байв. Нетээс харахад Ctrl+Space-ээр солихоос өөр аргагүй гэдэг байгаа.

Ингэж өөрчлөхөд гарны байрлал маань өөрчлөгдөж байгаа ч Ctrl-г нэлээд удаан дарж байж Space-г дарахад өөрчлөгдөж байв. Энэ нь яаралтай солиход хүндрэл учруулах бөгөөд хэд хэдэн удаагийн оролдлогыг шаардаж эхэллээ. Эхэндээ үүндээ өөрийгөө дасгахыг хичээсэн ч ийм бүдүүлэг алдаанд ер зүгшрэх шинжгүй болоод эхэллээ. Аргаа бараад нетээс нэлээд хайсны эцэст нэгэн аргыг олоод түүнийг жаахан өөрчлөөд өөртөө тааруулаад авав.

Терминалдаа:

$ setxkbmap -option grp:alt_shift_toggle us,mn

гэдэг командыг өгөхөд Alt+Shift-ээр гарны байрлалаа сольдог болов. Үүнийгээ байнга хийхээс залхуураад Үбүнтү эхлэхэд ажиллуулдгаар Startup Application дотор бичиж өглөө.

Startup Application-д оруулахдаа:

товчийг дарж Unity Dash-ийг гаргана. Хайлтад нь Startup Application гэж бичихэд гарч ирнэ. Тийшээ ороод…


Add гэдэгт нь дараад дээрх командыг Command гэдэгт бичээд нэмнэ.


Ингээд асуудлыг шийдэв.

9 comments:

  1. 13.04-өөсөө Upgrade хийсэн хүмүүсийнх арай өөр байх шиг байна лээ. Би шинээр суулгасан.

    ReplyDelete
  2. W: Failed to fetch http://ppa.launchpad.net/nikount/orta-desktop/ubuntu/dists/saucy/main/binary-amd64/Packages 404 Not Found
    W: Failed to fetch http://ppa.launchpad.net/nikount/orta-desktop/ubuntu/dists/saucy/main/binary-i386/Packages 404 Not Found
    E: Some index files failed to download. They have been ignored, or old ones used instead.
    E: Could not get lock /var/lib/dpkg/lock - open (11: Resource temporarily unavailable)
    E: Unable to lock the administration directory (/var/lib/dpkg/), is another process using it?
    Yum suulgah geheer l ingeed bh yum anh udaa ubuntu hereglej uzeh gej bn

    ReplyDelete
  3. ubuntu 13.10-iig herhen suulgah ve tus bolooch

    ReplyDelete
  4. гарын байрлал солих зааврын дагуу үр дүнд хүрсэнгүй. 13.10 шууд суулгасан.

    ReplyDelete
    Replies
    1. Удахгүй 14.04 гарах гэж байгаа. Засагдсан гэж найдаж байна.

      Delete
    2. GNOME 13.10, Lubuntu 13.10 нар ийм асуудалгүй байсан

      Delete