2012/12/30

Хийсэн, хүсээгүй үр дүн

Өнөөдөр 12-р сарын 30. Дөнгөж сая 26 ангитай япон цуврал хүүхэлдэйн кино үзэж дуусгалаа. Юуны төлөө үзсэн юм бол? Юунд хэрэгтэй гэж үзсэн юм бол? Миний хариулт бол зүгээр л би үзэхийг хүссэн…

Амралт дуусаж байна. Шинэ он гараад л хичээл эхэлнэ. Миний амьдрал үргэлжилдгээрээ л үргэлжилнэ. Би өөрийн хийж чадах хэмжээнд хүссэнээ хийнэ. Эндээс таашаал авна. Гэхдээ хүн таашаал авах гэж амьдардаг гэж үү?

2012/12/25

Нэргүй

Төрөх үхэхийн завсарт
Нэгийг бодож хоёрыг тунгаа.
Харанхуй харгуйд
Гэрэлт зулаа асаа.
Төгсгөл үгүй мэдлэгт
Нэгэн сэтгэлээр шамд.
Зөрүүг зөвтгөлгүй
Зөв бурууг нь ялган цэгнэ.
Ухаанаа бодлоо хиртүүлэлгүй
Саруул цэлмэг байлга.
Хүн бүр нь зөв аж
Хүний улс нь зөв байдаг
Хүн бүр нь мэдлэгтэй аж
Хүчирхэг улс нь цогцлох буй.

2012/12/21

Мацаг барьсан гурван өдөр


Өмнө нь ер мацаг барьж байсангүй. Дүйцэн өдөр мөдрөөр л хааяа гэрээрээ цагаан хоол иддэг байснаас огт юм идэхгүй байж байгаагүй. Тэгээд хоолоо сойхоор шийдэв. Зорилго нь хоолоо сойход ямар мэдрэмж төрөх, өлсөх мэдрэмжээ даван туулах, биеэ цэвэршүүлэх, 2012-12-21…

Эхний өдөр:

2012-12-17-ны өглөөнөөс мацаг эхлэв. Өлсөх мэдрэмж их төрсөн. Өдөр болоход өлсөх мэдрэмж буурсан. Найзууд маань миний тэвчээрийг шалгаж өдрийн хоолоо их л тамшаалж идэцгээнэ. Гэхдээ би төлөв байлаа. Хоолны үнэр авахад шүлс их ялгарч байсан. Гэхдээ хоол идэх дур багассан байсан. Оройноос эхлээд толгой жаахан өвдөж эхэллээ. Шүдээ угааж байгаа ч амнаас эвгүй үнэр гарна. Ходоодноос болж байгаа бололтой. Дайран дээр давс гэгчээр толгой өвдөж байсан ч шөнийн 3 цаг хүргэчихлээ. Толгой өвдсөн нь одоо бодоход тархи хангалттай тэжээлээ авч чадахгүй болсноос байх.

Хоёр дахь өдөр:

2012/12/14

Weather Indicator дээр гарсан асуудал

Үбүнтү 12.10 дээр Weather Indicator-д маань байршил оруулж болдоггүй. Тэгээд нетээс засах аргыг нь оллоо.

sudo gedit /usr/bin/indicator-weather

… гэсэн командыг өгөхөөр python дээр бичсэн код гарч ирнэ. if (yahoo_woeid_result['ResultSet']['Error'] != 0)мөрийг хайж олоод сүүлийн 0-ийг '0' болгох юм. Өөрөөр хэлбэл:

 if (yahoo_woeid_result['ResultSet']['Error'] != '0') 

Тэгээд файлаа хадгалаад гаргана.  

2012/12/10

SPOJ: ХБЕХ бодолт

Common Lisp хэл дээр маш хялбар бодож болж байгаа болохоор тавилаа.

http://www.spoj.com/CSMS/problems/CSMS0090/

(defun mine (n)
     (if (> n 0)
         (lcm n (mine (1- n)))
         1))
(print (mine (read)))