2012/12/10

Mystery Case Files 9: Shadow Lake


Mystery Case Files-н цувралуудад нугасгүй хүн дээ, би. Гэхдээ үүний өмнөх цуврал болох MCF: Escape from Ravenhearst бол надаа л лав таалагдаагүй. Хамгийн их таалагдаагүй нь үгээр хайдаггүй болгосон нь гээд өмнө нь дурдаж байсан. http://tsetsee-life.blogspot.in/2012/03/mystery-case-files-8.html

Яалт ч үгүй надтай адил шүүмжлэлд Big Fish-ийхэн өртсөн байх л даа. Дараагийн ангидаа буцаагаад үгээр хайдаг болгосон байсан. Тэр нь их таалагдсан. Гэвч үгээр хайхдаа эхний ангиудаа бодвол их бүдүүн баараг болсон байсан. Өмнө нь яг онож дардаг байсан бол сүүлийнх дээрээ бол бараг тэр хавьцаа нь дарахад олсноор тооцож байх юм.



Тоглоомын үйл явдал өмнөхөө ч бодвол их багассан нь харамсалтай. Хамгийн их таалагдаагүй нь мөрдөгч хүн төлөгч хүнтэй хамтарч ажиллаж байгаа нь. Аймшгийн элементүүд нэмж өгсөн нь өмнөхөөсөө арай ялгаатай болгожээ. Ерөнхий загвараа ер нь буруу сонгосон мэт санагдав. Нэг харахаар хааяа инээдмийн ч юм шиг санагдах үе таарсан.

Эцэст нь миний өгөх үнэлгээ бол тааруу л гэх байна даа.  MCF улам л өмнөх шинж чанараа алдаад байгаа нь харамсалтай. Уул нь шинэлэг шинэлэг санааг нэмэх гээд л хичээж байгаа бололтой. Гэвч донжоо нэг л олдоггүй ээ. Юутай ч дараагийн цувралыг нь хүлээе дээ.

No comments:

Post a Comment