Гурван
Үлгэргүй багш
Үггүй шавь
Үнэгүй дүн гурав.
Залхай багш
Залхуугүй шавь
Зангуугүй дүн гурав.
Чөлөөгүй багшЧадалтай шавь
Чөдөргүй дүн гурав.
Муугүй багш
Мундаггүй шавь
Мандалгүй дүн гурав.
Хичээнгүй багш
Хичээлгүй шавь
Хоосон дүн гурав.
Сайшаалтай багш
Сайжралтай шавь
Самуунгүй дүн гурав.
Үлгэргүй
Залхай
Чөлөөгүй гурван багш,
Муугүй
Хичээнгүй
Сайшаалтай гурван багш.
Үггүй
Мундаггүй
Хичээлгүй гурван шавь,
Залхуугүй
Чадалтай
Сайжралтай гурван шавь.
No comments:
Post a Comment