2013/08/11

Явган аялал /Санзай/



8-р сарын 10 - Явган аялал

Өнөөдөр 16 цагт дээрээс бодож явсан Санзайн нэгэн уулын ой руу орсон замыг дагаж явахаар шийдлээ. Гадаа бүрхэг, бороо орох нь ээ. Больдог ч юм билүү? гэж бодсоноо бороотойд ч сонирхолтой юм шиг санагдав. Үүргэвчиндээ ус, шүхэр хоёр хийгээд гарлаа даа.

3 км шахуу алхаж өнөөх ойдоо очлоо. Ой руу орсон тэр зам их сонирхол татаад байсан юм. Тэр хавьд:

"Шинэ Монголын Баячууд"-ын ордны хаалга

Хогнууд

 





 Аянга зайлуулагч бололтой


 Миний явах гэж байгаа зам. Урд ойн цоорхой харагдаж байна.


Цоорхойд дахиад хог


Хогон овоо


Энэ цоорхойд хоёр тийшээ салаалсан зам байна. Нэгийг нь сонгоод явлаа. Замын хажуугаар зөндөө их хог байлаа. Тэгээд явж байтал… Хог таригчдын нэгийг нь газар дээр нь барилаа даа. 39-39 УНО


Энэ машин байгаа газарт тэр зам дууслаа. Тиймээс буцаж нөгөө замаар нь явахаар буцлаа. Замдаа хоёр гурван аньс амандаа хийгээд амжлаа.


Мөөг


Ямар учиртай боосныг мэдэхгүй. Тарьсан юм болов уу? эсвэл нөгөө бөөгийн ёс нь юм болов уу?


Өндөгний хальс


Нөгөө замаар цаашаа явлаа.


Яваад байсан зам нь эдгэсэн, машин яваагүй удсан бололтой. Эндээс эхлээд хог энэ тэр харагдахаа болиод сайхан боллоо.

 

Өндөр ягаан цэцэг


Эвгүй байна уу?


Гоё байна уу?


Ингээд явж байтал зургийн аппаратын цэнэг дуусав аа хө. Зэрэгцээд аянга үе үе цахиж, бороо үе үе шивэрнэ. Шүхрээ дэлгэе гэхээр аянга ниргэчихвэл тоогүй зүйл болно доо. Тэгсэн ч замынхаа төгсгөлийг үзнэ гээд цаашаа зүтгэсээр. Хэд хэд "буцах уу?" гэж бодож байсан ч эцсийг нь үздэг зангаараа үргэлжлүүлээд явлаа. 

Гав ганцаараа машин явахаа байсан замаар явна. Ойр хавьд ямар хүний бараагүй. Сонин сонин чимээ гарна. Хажууд үргэж ниссэн болжмор, гарт шүргэсэн өвснөөс цочиж айна. Тэгсэн мөртлөө л цаашаа явахаар сэтгэл шулууджээ. Тэр зам доошоо уруу бөгөөд намайг нэгэн хөндийд аваачив. Цаашаа явсаар тэндээс нэгэн байшин, саравч харагдлаа. Хүн амьтан харагдсангүй. 

 
Цагаан байшингийн үүдийг нь дарж түгжсэн байлаа. Цонхоор нь шагайтал хананд тогтоосон хагархай толинд миний царай харагдана. Эвгүй мэдрэмж төрөв. Жуулчны бааз байгаад ийн хөсөр хаягдсан бололтой. Цагаан байшингийн хавиар дугуй бетондсон суурь харагдана. Цаана нь дахиад хоёр байшин харагдана. Тийшээ явлаа.

Цонх үүдийг дарж хаасан байлаа. Хүн байдаггүй бололтой гэмээр. Тэгтэл үхрийн баасан дээр гишгэв. Үхрийн баас байгаа бол хүн амьтан байдаг болж таараа гээд сэтгэл арай засрав. Энэ харагдаж буй замаар цаашаа явсаар байтал миний мэддэг замтай нийлэв. Ингээд гэрийн зүг гэлдрэв дээ.

No comments:

Post a Comment