Монголд навч шарлаж намар цаг ирж байхад Энэтхэгт борооны улирал нь дуусаагүй, бүрхэг өдрүүд үргэлжилсээр. Ганц хоёр өдөр нир хийтэл аянга цахилгаантай бороо орж, зарим өдөр нь шивэрч, үүл хааяа нимгэрэхэд цаанаас нь нар цухуйгаад далд орно. Монголчуудын хувьд бороотой хуртай сайхан гэж бодох авч бороо ширүүсэх бүрд "гайтай" цахилгаан тасарна. "Гайтай" гэж онцолсны учрыг хэлье:
Цахилгаан тасрахад хамгийн түрүүнд модем унтарч нетгүй болно. Өрөөний сэнс зогсож бүгчим болно. Цахилгаан иртэл амьдрал зогсолтод орно. Бороо ашгүй нэг намдлаа. Гэвч цахилгаан ирээгүй байсаар. "Чоно борооноор, борооны дараа шумуулууд" буюу шумуулын цахилгаан хор, үргээж байдаг сэнс хоёрын аль аль нь ажиллахгүй болсноор шумуулын эрин үе эхэлнэ. Шунгинасан чимээ байсхийгээд л сонсогдоно. Төд удалгүй амжуулсан шумуулны үлдээсэн гөвдрүү загатнана. Маажихгүй тэсэх аваас дороо арилдаг учир эр хүний хатан зоригоороо маачихгүй тэвчинэ. Ийм шаолины сургуулилттайгаар хэзээ ирэх нь тодорхойгүй цахилгааныг хүлээнэ.
За, нэг иймэрхүү өдрүүд өнгөрч байсан буюу 2012 оны 10-р сарын 22-ны өдөр, Дэлхийн сөнөөгүй өдрөөс яг 2 сарын өмнө хийх ажилгүй дэмий нет ухаад, бүрхэг тэнгэрийн дор нэг л гунигтай гиеүрэн байж байлаа. Тэгэхэд бид өрөөндөө гурвуулаа байдаг байсан юм. Нэг нь надтай хамт тэтгэлэгээр ирсэн найз, Оргил гэдэг. Нөгөө нь тэр зун манай сургуульд сурахаар ирсэн дүү хүү, Түшиг.
Би: - Түшигээ, чи хичээлдээ яваачээ. Өглөө унтаад байх юм.
Түшиг: - Маргааш явна аа.
Би: - Хичээлдээ яваад байвал хакер болно ш" дээ.
Түшиг: - Аая! Чадах уу? Тэгсэн цаанаас Оргил,
Оргил: - Дууны нэг дажгүй сайт нээгдчихсэн байна. Дажгүй дуунуудтай. Харин IMD-ээр татаж болохгүй юм.
Би: - Яаж татахгүй болгосон юм бол доо?
Түшиг: - Наадахаа хакердаач.
Би: - Хакердая гэвэл хакердана ш" дээ гээд тоглоом болгож ярьж байлаа.
Нээрэн хө, зүгээр байж байхаар нэг оролдоод үзье дээ, чадахгүй ч гэсэн оролдлого эхэллээ. Тэр үед веб энэ тэр сонирхдоггүй, хальт мульт хэдэн тааг мэддэг байсан үе. Бас CTRL+U дарахаар веб хуудсынх нь код гарч ирдэг гэдгийг нь. Тэгээд таамаглал дэвшүүлэв.
Нэг. Веб хуудсынх нь кодоос mp3 ч юмуу? нэг тийм дууны файлын хаяг олдох.
Зөндөө эрж үзсэн, олдоггүй.
Хоёр. Тоглуулагчийнх нь жаваскрипт файл дотор дууны хаяг нь байж магадгүй.
Энэ боломж л их итгэл өгч байлаа. Тоглуулагчийнх нь жаваскрипт файлыг нь нээлээ. Шахсан замбараагүй код. Аятайхан болгох гээд нөөтпадад хуулж тавиад, зай, шинэ мөр аваад кодыг нь аятайхан болгож гарав. Арай гэж дуусаад кодоо хөөж гарлаа. Жаахан оролдоод итгэл алдрав. Юутай ч өнөө эхний кодоосоо аятай юм хайя гэж бодлоо. Тэгээд хайж яваад jwplayer.setup гэдэг функц дотор учир байгаа юм шиг санагдаад. Учир нь дотор нь file гэсэн үг байсан юм. Бас нэг анхаарал татсан үг бол rtmp байв. Энэ үгийг гүүглээс хайлаа. Протокол моротокол гээд гараад ирж байна шүү. За, хө ер нь зөв юмнаасаа атгаад авчихсан юм биш байгаа? гээд дотор минь бяцхан итгэл төрнө. Википедиаг нь уншиж явсан чинь rtmpdump гэдэг програмаар татаж авч болдог гээд байж байна. За, бүүр дөхөөд ирлээ. rtmpdump гэдэг нөхрөөр татах юм байна гээд оролдож гарлаа. Тэгээд баахан жишээ хайгаад л дууриалгаад оролдоод л байлаа. Ерөөсөө болж өгдөггүй. Буцаад html кодоо харсан чинь secureToken гэдэг юм байна. rtmpdump-д байсан token энэ тэр гэсэн сонголт байсныг санаад токен гэдгийг нь дамжуулсан чинь connected болчихлоо. Тэгсэн мөртлөө татахгүй. Юутай ч холбогдсон гэдэг үр дүн гаргаж чадсан минь хонгилын үзүүрт гэрэл гаргасан юм. Дахиад хэдэн цаг оролдож байгаад татах тохиргоог нь таараад татаад эхэллээ. Өө, хөө, болчихлоо!!! Цаанаасаа л сэтгэл хөөрөөд л. Шууд нөгөө хоёртоо:
- Татах арыг нь олчихлоо! гэлээ. Түшиг:
- Яаж татсан юм? гэж байна. Тайлбарлах гэсэн ядаргаатай санагдаад, ерөөсөө бүх үйлдлийг нь хийдэг нэг жижигхэн програм болгочихъя гэж саналаа. Ингээд л XyypDownloader бий болсон юм даа.

Жижигхэн програмаа хийгээд л шууд блогтоо тавилаа. http://www.tsetsee-life.blogspot.com/2012/10/xyypmn.html
Тэгсэн төд удалгүй Xyyр-аас хийсэн програмаа блогоосоо авчих гэлээ. Би хүний хийсэн хөдөлмөрийг ингэж үгүй хийгээд яах вэ гэж бодоод тэр нийтлэлээ харагдахгүй болголоо. Хийсэн програмаа өөрсдөө л хэрэглэнэ биз гэж бодоод орхисон байсан юм. Тэгсэн нэг өдөр Түшиг "програм чинь ажиллахгүй байна" гэдэг юм. Би алдааг нь олохоор xyyp.mn-ны сайт руу ороод CTRL+U -аа дараад харж явсан чинь secureToken гэдэг нь fuckyou болчихсон байдаг юм. http://www.tsetsee-life.blogspot.com/2013/01/xyypmn.html
Энийг хараад л шар хөдлөөд шууд нөгөө нийтлэлээ харагддаг болгоод, secureToken-ийг солиод, програмаа жаахан шинэчлээд тавилаа. Тэр өдрөөс хойш xyyp.mn-ы өөрчлөл болгонд нь XyypDownloader гэдэг програм хийж гаргасаар байгаа билээ.
Мэдэхгүй, чадахгүй мэт санагдсан байлаа ч өчүүхэн найдлагаас их үйлийг бүтээж болох үлгэр энэ болсон юм. Хэрвээ би оролдож үзээгүй, эсвэл дөнгөж оролдож байгаад шантраад хаячихсан бол XyypDownloader гэдэг нөхөр хэзээ ч бий болохгүй, өнөөдөр би энэ нийтлэлийг бичихгүй байсан биз.

КККК чиний амьдралын 1 хэсэг явж байна шдээ
ReplyDeletemash ih bayrlaj bga shv, bolomjtoi bol tsag tsagt n programa zasad bgrai :)
ReplyDelete