2011/04/19

Харуудтай ах дүүс болчих гэж

Монгол гэдэг үндэстэн нэгэн цагт дэлхийг донсолгохдоо дэлхий даяар тарчихсан юм уу? аль эсвэл хэн нэгэн эрдэмтэн нь ийм арьстай хүнийг Монгол гэж нэрлэе гэсэн юм уу? бүү мэд. Нэг хар нөхөртэй ах дүүс болчихдог юм байж.

Манай сургуулийн хоёр хүүхэд надтай таараад \Тэр хоёр Балбаас ирсэн л дээ\ надтай ярьж эхлэв. Тэгсэн нэг нөхөр нь надад ингэж хэлж байна. Хажуу дахь найзаа надтай ах дүүс гэж байна.
- Та хоёр бол ах дүүс. Монгол гэж байна. Би

- Монгол оо? гэхэд
- Монголиа биш Монгол
Тэгээд би өнөөх нөхөр лүү харлаа. Хав хар царайтай нөхөр байх юм. Тэр надруу харснаа
- Би өөрийгөө өөр гэдгийг мэднэ л дээ гэж байна. Би тэгэхээр нь нөгөө нөхөрөөс чи тэгээд ямар хүн юм бэ? гэж асуулаа. Тэр
- Би бол Аарий хүн. Харин та хоёр бол Монгол. Ах дүүс.

За за ингээд нэг хартай ах дүүс болчих гэж. Цаашлаад хэнтэй ч ах дүүс болчих юм билээ? бүү мэд.

4 comments:

  1. Barag l unen shuu, neg eh delhii-tei gegddeg bish bish biluu, hehe

    ReplyDelete
  2. hehe minii duu sn suraad ih yum medej avaarai. /Genden ah ni/

    ReplyDelete
  3. Hehe yaasan ineedtei turanhai joohn huuhed vee

    ReplyDelete
    Replies
    1. Хоол унд тохирохгүй, нохой тоож идэхгүй хоол идээд тураалд орчхоод байгаа нь энэ.

      Delete