2011/04/01

Пол ирлээ

Эрт нэгэн цагт туулай нуурын эрэг дээр ус уухаар ирлээ. Усаа ууж байсан чинь пол гэсэн чимээ гарлаа. Туулай ихэд айж "Пол ирлээ" гэж хашгиран нуураас зугтаав. Үүнийг сонссон амьтад "Пол ирлээ" хэмээн бүгд айж зугтаан бөөн үймээн болов. Энэ үг арслангийн чихэн дээр ирлээ. Арслан Пол гэж хэн юм бэ? Надаас хүчтэй амьтан гэж байх уу? Тийм хүчтэй юм бол надтай эхлээд хүчээ үзэг гээд арслан полтой тулалдахаар явлаа. Нуурын эрэг дээр
арсланг очиход хэн ч үгүй байлаа. Тэгсэн нуурын эрэг дээр ургасан модны үр нууранд унахдаа "Пол" гэсэн чимээ гаргаж байгааг мэдэв...

No comments:

Post a Comment