2012/02/16

Бүсгүй минь та \Хэн нэгний шүлэг\

Бүсгүй минь та ихэмсэг бай
Бүр дээшээ эрхэмсэг орш
Бүрэг зандаа бүү хүлүүл
Бүдэрч унасан ч бардам бай
Бүлээн нулимсаа бага урсга
Бүтэлгүй дурлалдаа бүү гунигла
Бүсгүй заяандаа бяцхан тайвшир
Талын жавар шиг сэхүүн бай
Тангад ном шиг битүү бай
Тааж баршгүй оньсого мэт бай
Тансаг баян танхил бай
Тавилан заяандаа эзэн бай
Бүсгүй минь та ихэмсэг бай
Элгээ тэвэрч бодол уралдуулж
Эмзэг сэтгэлдээ бүү гашил
Ямар ч үед эрхэмсэг бай
Ядуу хоосон, баян ч бай
Яадгаа алдсан тарган ч бай
Ясан хэдрэг шиг туранхай ч бай
Ялгаа байхгүй ихэмсэг бай

No comments:

Post a Comment