2012/10/26

Он-Толь сайтаас дуу татах


Энэ сайтын Монгол дуу гэсэн хэсэгт

Анхаар: Зөвхөн сонсоход зориулагдсан тул татах гээд цаг заваа үрээд хэрэггүй. Зохиогчийн эрх гээд хэрүүл гардаг тул ингэж хийхээс өөр аргагүйд хүрэв.
1. Та Flash тоглуулагч суулгасан байх шаардлагатай.
2. Таны Интернэтийн хурднаас хамаарч тухайн сонгосон дуу тоглогдоно.
3. Loading гэсэн бичиг уншигдаж дуусаад дуу тоглогдоно.


Ийм юм бичсэн байна. Цаг заваа үрэх хэрэггүй гээд байхад нь л үрээд суудаг над шиг хүн байх уу? Юутай ч татах арга байна. Сонирхож байгаа бол үргэлжлүүлэн уншина уу!


Сайт руугаа ороод эхлээд дуугаа сонгоод эхлүүлнэ. Тэгэхээр нэг тоглуулагчтай цонх нээгддэг юм байна. Энэ сайтаас дуу сонсдог бол мэдэж байгаа байх.


Энэ нөхрийг гаргасан бол CTRL + U гэсэн хосмол товчийг дарна. Тэгэхээр HTML код нь гараад ирнэ.

Тэр улаанаар заасан нь манай дууны файл маань явж байгаа юм. Тэр холбоосыг нь хуулж аваад /Хулганаа аваачаад баруун товчоо дараад "Холбоос хуулах" гэсэн үйлдлийг хийнэ/ нэг татагч програмаар /IDM, wget.../ татна. Эсвэл Хром дээр бол холбоос дээр нь хулганаа аваачаад хулганыхаа баруун товчийг дарахад "Save link as" гээд сонголтоор шууд татаж болно.
----------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Галт Үнэг (Firefox) дээр

Код энэ тэр рүү нь орохгүй хялбар арга байна. Дуугаа сонгоод ороод дээрх шиг тоглуулагчийг нь гаргана.


Тэгээд CTRL+I дарах юм уу Tools -> Page Info цэс рүү орно. Тэгээд Media гэсэн сонголт дээр флаш файл маань байна.

Зураг дээр харагдаж байгаа байх. Сонгоод Save As... гэдгийг нь дараад флаш файлаа хадгалаад авна.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Татаж авсан файл чинь флаш файл. Энийгээ ямар нэгэн хувиргагч програмаар mp3 төрөлтэй болгоод хувиргана. Тэгээд л гүйцээ.

Лайнукс дээрх жишээ команд бичвэл:

$avconv -b 196k -i 17_2huu_-_hair_baidag_gej_uu.swf out.mp3

Хувирсан файл маань out.mp3 гэж гарна.

Виндөвс дээр флаш файлыг mp3 /өөр бусад төрөл/ руу хувиргадаг хар мянган програм байгаа. Нетээс хайгаад суулгаад хувиргачих. Гүйцээ.

No comments:

Post a Comment