2013/01/10

Монголын телевизуудыг онлайнаар үзмээр байна уу?




Онлайнаар Монголын телевизуудаа яаж үзэх үү? гээд хайж явтал Univision онлайнаар үзүүлдэг юм байна. Баярлаад сайтаар нь ороод http://tv.univision.mn/ үзсэн чинь төлбөртэй байх юм. Үнэгүй үзэхээр ганц MNB 2 л байдаг юм байна. Тэгээд яах вэ? Ганц үнэгүй үзүүлдэг суваг уруу нь ороод веб хуудсынх нь кодыг нээгээд мэдэхгүй ч гүйлгэж харж суусан чинь бусад сувгуудыг нь ч гэсэн үнэгүй үзэж болмоор болчихлоо. Нэлээн хэд хэдэн янзаар нухаж нухаж нэг бүрхүүл код бичээд авлаа. Бичсэн бүрхүүл кодоо нээлттэй тавилаа шүү. Univision тэгээд алдаагаа засах юм уу? аль эсвэл нэг мөсөн үнэгүй болговол дээр шиг.



Linux дээр дараах https://dl.dropbox.com/s/nmep71murodxn8h/tvstream.sh?dl=1 бүрхүүл кодыг татаж аваад ажиллуулах эрхийг өгөөд ажиллуулна. VLC, rtmpdump хоёр суусан байх шаардлагатай. Нийт Монголын 19 суваг үзэж болно.


Терминал дотор ажиллуулах гэдгийг нь сонгоно.

Өндөр чанартай юу гэж асуухад ямар нэгэн юм оруулахгүй Enter товч дарвал муу чанартай, оруулбал сайн чанартай гарна.

Сувгаа оруул гэхэд нь дээр байгаа жагсаалтаас үзэх сувгаа бичнэ. Тэгээд л сувгаа үзнэ дээ.



No comments:

Post a Comment