2013/01/20

Өчүүхний доторх агуу


Өчүүхэн хүмүүстэй би учирдаг ч
Өчүүхэн хүмүүстэй би танилцдаг ч
Өчүүхэн хүмүүстэй би ярьдаг ч
Өчүүхэн дотрыг нь хаасан
Өчүүхэн хаалгыг нь нээж үл чадлаа!
Өчүүхэн тэр хаалга нь
Өчүүхэн ганц цоожтой юм.
Өчүүхэн тэр цоож нь
Өчүүхэн ганц түлхүүртэй юм.
Өчүүхэн тэр түлхүүр нь л
Өчүүхэн тэр цоожоо нээдэг гэнэ.
Өчүүхэн тэр цоож нь л
Өчүүхэн тэр дотрыг нь нээдэг гэнэ.
Өчүүхэн тэр дотор нь нээгдэхээрээ
Өчүүхэн хүмүүс нь агуу болдог гэнэ.


No comments:

Post a Comment