2013/01/31

Хоёр заагийн завсарт


Хатуу агаад зөөлөн
Зөөлөн агаад хатуу
Тархины солиорол
Сэтгэхүйн эндүүрэл
Бодит үнэнийг ялгахгүй
Худал хуурмагийг салгахгүй
Галзуу адил үгийг
Ганганах амаар өчнө.
Хатуу агаад зөөлөн
Зөөлөн агаад хатуу
Түмэн бодисыг үл таниад
Төөрч тэнүүчлэх золбин адил
Төсөөллийн зүүдэндээ автаж
Тэнэгийн оронд жаргана.
Сэрээч, сэрээч, сэрээч!

2013 оны 1-р сарын 31

No comments:

Post a Comment