2013/04/08

Тэнэглэл



Тархиндаа би итгэхэд
Тархи надаар тохуурхлаа
Туйлын үнэнийг худал лугаа харагдууллаа
Тэрэгтэй үхрийг араатан лугаа үзэгдүүллээ
Тарваганы нүхийг огторгуй лугаа санагдууллаа
Тарвасын үрийг дэлхий лугаа бодогдууллаа
Тархиндаа би итгэхэд
Тархи надаар тохуурхлаа
Тэнэгийн оронд намайг жаргууллаа
Тэнэглэлийн диваажинд намайг зовоолоо
Тавлаж надаар бүү наад
Төөрсөн тархи чи өөрөө солиор.

2013 оны 4-р сарын 7

No comments:

Post a Comment