2013/04/06

Би



Би бол салхи
Тэнгэрт хөөрч газарт шүргэхдээ
Талын цэцэгсийн үнэрт согтон
Тайгын моддыг ганхуулж явах
Би бол салхи

Би бол салхи
Хөрст алтан дэлхийн бэлхүүсийг
Хэдэнтээ хэмжин салхилахдаа
Хорвоогийн элдвийг сонирхох
Би бол салхи

Би бол салхи
Хүний минийх гэж ялгахгүй
Холын газарт дүүлэн нисэхдээ
Харь нутгийн шороог тээгээгүй
Би бол салхи

Би бол салхи
Намуун дөлгөөн салхи
Сэвшээ зөөлөн салхи
Талын анхилуун салхи
Би бол салхи


2011 он.

No comments:

Post a Comment