2013/09/25

Вампир


Авга ах Б.Одгэрэлийн "Үл таних зочин" номын "Вампир" шүлгээс…

Вампир

/Эдвард Мункийн зургаас сэдэвлэв/


Жирийн нэг махчин ховстон татаад
Жирийн бус тороор сэтгэлийг минь баглав
Хүзүүнд минь тэрээр уруулын ормоо үлдээгээд
Хөгшин махчинтайгаа гадуур зугаалж явна.
Ад биш тэр ором гэрт минь хориод
Амрагаа хэмээн итгэж махчинд би татагдаад
Гав ганцаар туйлдан цонхийтлоо
Гавшгай тэр цус сорогчийг хүлээнэм
Гуниг, уйтгар хүлээлтийн зовлон юу ч биш
Гуравхан хором тарчлаад сэтгэл тавирдаг
Хамт байхын аймшиг тамыг надад амсуулахад
Харин би түүнийг хөнөөчхөөс хэчнээн айна вэ
Цус сорогчтой нөхцөхөд нөгчих хэрэггүй
Цус минь тэртэй тэргүй түүний зүг гүйнэ
Царай минь цонхигор, нүд минь гялтгар
Царай нүүрний утга хэзээ нэгтээ алдагддаг л байна
Махчин гэж бодохоос сэтгэл шаналаад
Махчин гэж санахаас сэтгэл саруулшаад
Ийм тунгалаг, янгинасан уйтгарыг
Эрхэмлэж хэрхэн үлдээхийг бясалган суунам

1994.12.12

No comments:

Post a Comment