2013/09/17
Dropbox, Үбүнтү партишны асуудал
Dropbox-оо Үбүнтүгийн үндсэн файлын системд бус өөр партишинд холбосон үед гарах алдаа, түүнийг засах нь.
Dropbox, ер нь ийм файл хадгалах үйлчилгээнүүд хэрэгтэй байдаг. Над шиг backup гэдгээс залхуурдаг нөхдүүд нэг буруу команд бичээд л хэрэгтэй файлуудаа устгачихдаг явдал олон л тохиолддог биз. Харин Dropbox-д хэрэгтэй файлуудаа хийгээд тооцоолуурт гарах элдэв эрсдэлээс файлуудаа түр ч гэсэн хамгаалах болсон.
Би гэдэг нөхөр Үбүнтү суулгах гэж байгаад хоёр удаа хатуу дискээ бүтнээр нь форматлаж байсан. Хамаг хэрэгтэй файлуудаа алдана гэдэг… ойлгож байгаа биз дээ?
Үбүнтү суусан партишнаа бол би бараг байнга л форматлаж байдаг. Тийм болохоор Dropbox-ын хавтас энэ партишинд байж болохгүй. Тийм учраас өөр партишинд холбож өгөх шаардлагатай гэсэн үг. Гэтэл Үбүнтү, Виндөвс шиг партишнуудаа нээлттэй эхэлдэггүй учраас Үбүнтү эхлэхэд Dropbox хавтсаа олохгүй байдаг. Тийм учраас Үбүнтү эхлэхэд тэр партишнаа нээсэн байх хэрэгтэй юм. Партишин нээдэг (mount) команд нь udisks юм байна. Өөр олон байгаа ч энэ нь Үбүнтүгийн үндсэн команд юм байна. Хэрэгтэй партишныг минь нээдэг команд тэгвэл:
udisks --mount /dev/sda5
Энэ команд sda5 партишнийг /media эсвэл /media/user/ хавтаст нээнэ. Тэгээд энэ командаа Startup Applications-даа нэмчихлээ. Хангалттай үр дүнд хүрсэнгүй. Юу болсон гэвэл Dropbox эхлэхээс өмнө партишин нээгдчихвэл ямар ч асуудалгүй, харин Dropbox нь түрүүлээд ажиллачихвал дахиад хавтас олдохгүй байна гэсэн алдаа. Dropbox нь нэгэнт хавтас нь олдохгүй бол дахин зааж өгч байж л хэвийн ажиллана. Ингээд 50%-ийн магадлалтай ажиллуулдаг болголоо.
Цаашид өөр шийдэл хайсаар Startup Applications дахь командууд нэрсийн дарааллаар ажилладгийг мэдлээ. Тэгвэл udisk-ийнхээ командад өгсөн нэрээ A,B,C гэсэн үсгээр эхэлсэн үгээр нэрлэх ёстой болов. Юу байх вэ? Шууд л нэг нэр өглөө. Асуудал шийдэгдлээ гэж бодсон чинь мөн адил үр дүн үзүүлэв. Яах гэсэн чинь эхлэх үед ажиллах командуудыг нэрсийн дарааллаар ажиллуулна гэсэн болохоос нэгийг нь ажиллаж дуусахаар дараачийнх нь ажиллуулж эхэлнэ гэсэн үг биш байлаа. Хэдий эхэнд партишин нээх команд байгаа ч нээхэд их хугацаа шаардах тул Dropbox түрүүлээд ажиллаад байлаа.
Дараачийн шийдлийг идэвхтэй хайж яваад нэг гоё юм оллоо. Үбүнтү эхлэхэд бүх application-уудаас түрүүлж ажилладаг бүрхүүл файл байдаг юм байна. Тэр нь: /etc/rc.local файл. Дотор нь:
#!/bin/sh -e
#
# rc.local
#
# This script is executed at the end of each multiuser runlevel.
# Make sure that the script will "exit 0" on success or any other
# value on error.
#
# In order to enable or disable this script just change the execution
# bits.
#
# By default this script does nothing.
exit 0
Энэ дотор командаа бичлээ.
#!/bin/sh -e
#
# rc.local
#
# This script is executed at the end of each multiuser runlevel.
# Make sure that the script will "exit 0" on success or any other
# value on error.
#
# In order to enable or disable this script just change the execution
# bits.
#
# By default this script does nothing.
udisks --mount /dev/sda5
exit 0
За, тооцоолуураа унтраагаад асаасан чинь нээрэн ч нээлттэй байна шүү. Dropbox-д ч хавтсаа олохгүй байна гэхгүй, сайхан болж байна гэсэн чинь файл хийх, файл зэрэгцүүлэх (sync) болсон чинь болдоггүй шүү. Юу болоод байгааг харсан чинь тэр партишин маань root хэрэглэгчээр нээгдсэн байдаг байгаа. Тийм болохоор би ямар нэгэн файл өөрчилж, устгаж, нэмж болохгүй. Ингээд хэрэглэгчийн эрхийн тухай нэлээд хайж байгаад командаа ийм болголоо.
udisks --mount /dev/sda5 --mount-options umask=000
Энэ sda5 партишнийг нээхэд ямар хэрэглэгчид унших, өөрчлөх, ажиллуулах бүх эрхийг өгсөн команд юм.
Энэ командаа өнөө rc.local дотроо хийлээ.
#!/bin/sh -e
#
# rc.local
#
# This script is executed at the end of each multiuser runlevel.
# Make sure that the script will "exit 0" on success or any other
# value on error.
#
# In order to enable or disable this script just change the execution
# bits.
#
# By default this script does nothing.
udisks --mount /dev/sda5 --mount-options umask=000
exit 0
Ингээд тооцоолуураа дахин асаахад ямар ч асуудал гарсангүй. Dropbox ажилладгаараа ажиллаж, би форматладагаараа форматлаж бүгд аз жаргалтай болов.
ТӨГСӨВ.
Сэдэв:
Миний мэдлэг
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment