2013/09/15

DVD, Flash disk энэ тэр байхгүй үед үйлдлийн системээ суулгах




Нэг найзынхаа тооцоолуурыг форматалж өгөхөөр болов. Тэгсэн Windows 7-ын  DVD байдаггүй ээ. Шинээр шарчихъя гэхээр шинэ DVD байдаггүй. Флаш байгаа ч 4 гега хүрэхгүй ёстой "ядуу" байлаа. Тэгээд нөгөө найздаа DVD худалдаад аваад ир гэлээ. Над хоёрыг авчрав. Нэгийг нь шарлаа… алдаа өглөө… нэг DVD будаа. Хоёр дахийг нь баталгаатай тооцоолуурт хийж байгаад шарлаа… нэлээд удлаа… шарагдлаа. Гаргаад авсан чинь хав хар болчихсон байна. Ёстой сайн шарсан байна лээ. За за, наргиа байлаа. Хоёр дахь нь болчихлоо. Тэгээд тооцоолуурт нь хийгээд виндөвсийн суулгац ачаалж байснаа л алдаа өгөөд байх юм. Яагаад байгаа нь бүү мэд? Өөрийндөө хийж үз лээ. Зөв зүгээр. Учрыг нь олохоор гүүглээс хайгаад өчнөөн л юм оролдож үз лээ. Ямар ч ахиц алга. Хамаг арга минь барагдаад яахаа мэдэхгүй тархиа гашилгаад л суулаа.

Нэг цаг…хоёр цаг…гурван цаг өнгөрлөө… дөрвөн цаг өнгөрлөө. Гэнэт нэгэн гайхалтай санаа төрдөг юм байна. Тэр санаа нь:
    "Бүүт гэдэг чинь бүүт" буюу  үйлдлийн системийн суулгац бай, үйлдлийн систем ч бай аль аль нь бүүтлэгддэг. Хатуу дискэнд суусан үйлдлийн систем маань бүүтлэгддэг юм бол хатуу дискэнд суулгасан үйлдлийн системийн суулгац нь мөн бүүтлэгдэх ёстой.

Ингээд Виндөвсийнхөө суулгацад зориулж хатуу дискэндээ нэг шинэ партишн үүсгэв. Суулгацынхаа ISO файлыг зүгээр задлаад хуулах нэг хэрэг. Харин бидэнд бүүтлэгддэг байх нь хамгийн чухал юм. Гүүгэлдсэн чинь флаш дискэнд хийдэг аргатайгаа адилхан аргаар хийж болдог юм байна. Даанч би Виндөвсөө устгаад Үбүнтү-тэйгээ байсан учир өөр арга олох шаардлагатай болов. Тэгээд өмнө нь Үбүнтүгээс Виндөвсийн суулгац DVD бэлддэг програм сонирхож байсан, тэр санаанд оров. Тэр програм бол winusb юм. График интерфэйсдээ миний хатуу дискэнд суулгах сонголт байхгүй ч http://www.webupd8.org/2012/01/tool-to-create-windows-usb-install.html цахим хуудаст команд мөрний команд нь байна. Үзээд алдъя гээд командыг нь орууллаа.

sudo winusb --install Windows7.iso /dev/sda6

/* Жич: /dev/sda6 нь миний шинээр үүсгэсэн партишн, Windows7.iso файл миний команд өгч байгаа хаягт байгаа */

гээд команд өгсөн чинь харин хуулагдаж байх шиг байна. Команд дууссаны дараа тооцоолуураа унтраагаад асаалаа. Сүүлд суулгасан партишнаас бүүтлэх ёстой. Ажилла, ажилла… гээд дотроо үглэж байлаа. Уухай! Виндөвсийн суулгац эхэллээ.

Виндөвсөө суулгачхаад нөгөө илүү партишнаа өөр нэгтэй нь нэгтгэчихлээ. Ингээд зөвхөн хатуу дискнээсээ Виндөвс суулгалаа. Зөвхөн Виндөвс гэлтгүй өөр үйлдлийн системүүдийг ч адил зарчмаар суулгаж болох юм билээ.

Ингээд орой найзыгаа ирэхэд нь ёстой бардам тооцоолуурыг нь өгсөн дөө. "Өөрөөрөө бахархав" 

1 comment:

  1. Сайхан бичлэг байна. Дараа туршиж үзнэ ээ :)

    ReplyDelete