2013/10/26

Дайн


Монгол улс, Улаанбаатар хот, 1-р хороолол, Хархорин.
Би байж байна. Би байгаагаа мэдэрч байна. Дээшээ харлаа, бүдэг цэнхэр тэнгэр. Эргэн тойронд 9-н давхар хүрэн, цагаан байшингууд, машин зам, хашлага…

Би алхаж байна. Би алхаж байгаагаа мэдэрч байна. Дээшээ харлаа, гэнэт үүлгүй тэнгэрт нэг хар юм тэнгэрийг зүсэх мэт шунгинан нисээд буцахдаа тэсрэх бөмбөг унагаачихлаа. Тэртээ зүүнтээ их гал дээшээ дүрэлзэн мөөгрөв. Энэ хавийн хүмүүс тоосон шинжгүй, бүгд тайван алхална. Би хэчнээн: "Бөмбөг дэлбэрчихлээ!" гэсэн ч хүмүүс намайг үл анзаарна.

Би гэртээ байна. Би цонхоор харж байгаагаа мэдрэв. Сэтгэл санаа нэг тавгүй, айдас хүйдэс намайг эзэлнэ. "ДАЙН" гэдэг үг тархинд минь "SOS" гэж байгаа адил сигналдана. Зүрхний хэмнэл нэгэнтээ ер бусаас хэтрээд адреналин аяга аягаар залгилсан мэт болно. Би 9-н давхар байшингийн цонхноос харж байна. Хоёр байшингийн хоорондох гудамж харагдана. Нүдний буланд дахин хар юм үзэгдэхэд нүдний хурд тэр онгоцыг хөөхөд тэр захад дахин бөмбөг хаялаа. Хүүхэн хараа минь томорлоо, айдас түгшүүр улам нэмэгдлээ. Дэлбэрсэн газраас их гэрэл, шар гал, хар сүүдэр… дараа нь бөөн ногоон шингэн галт уул дэлбэрч байгаа адил цацарна. Цацарсаар байлаа.

Би тархиа мэдэрлээ. Тархи хамаг ачааллаараа сигналыг тараана: "Станц!!!", "Атом!!!", "Аюул!!!", "Ногоон шингэн!!!", "Хор!!!"… Зэрэгцсэн олон сигналд цочролд орон би паникдана. Нүдний өмнө ногоон шингэн цацарсаар…

2 comments: