2013/10/17
Google Chrome-д Монгол хэлний алдаа шалгагч суулгах
Галт үнэгийг хэрэглэж эхэлснээс Монгол хэлний алдаа шалгагч суулгаж болдгийг мэддэг байлаа. Блогоо зөв алдаагүй бичихэд Галт үнэг их тус болдог билээ. Гэвч Хром гэдэг нөхөр гарч ирснээр Галт үнэгээс илүү болох нь мэдрэгдэж эхлэв. Хром руу шилжих оролдлого хэд хэдэн удаа хийсэн ч Галт үнэгт байдаг гоё гоё чанаруудыг алдахаас өөр аргагүй болсон юм. Гэхдээ үүнтэйгээ эвлэрэхийг хүссэнгүй.
Юуны түрүүнд Хромд Hunspell (Ханспел)-ийн толь дэмжигдэх эсэхийг шалгалаа. Ханспел дээр аль хэдийн Монгол толь гарсан учраас тэр. Хайсны үр дүнд Гүүглийнхэн өөрсдийн гэсэн толины файлтай болж таарав. Hunspell-ийн толь .aff, .dic гэсэн хоёр файл байдаг бол Хромынх энэ хоёрыг нэгтгэсэн .bdic гэдэг файл хэрэглэдэг юм байна.
Одоо гарч ирсэн асуудал бол хэрхэн aff, dic файлаа нэгтгэн bdic файл үүсгэх вэ? Нетээс нэлээд хайсны эцэст Хромиум (Chromium - Google Chrome-ийн нээлттэй эх төсөл)-ын эх кодод convert_dic.cc гэсэн Си++ файл олдлоо. Хромиум хөрвүүлэгдэхэд convert_dic гэдэг програм үүсдэг бөгөөд үүгээр толио хөрвүүлж авдаг болохыг олж мэдэв.
За, тэгээд Хромиумын эх кодыг татаж аваад хөрвүүлдэг баатар болоод зааврынх нь дагуу баахан програм, хэрэгслүүд гега гегагаар нь суулгаад л, зарим нь алдаа заагаад л, болсонгүй дээ. Аргаа бараад байж байхдаа хэн нэгэн хөрвүүлээд тавьсан байдаг юм болов уу? гээд convert_dic.exe гэж хайлаа. Тэгээд ашгүй оллоо. Тэгээд Хромд зориулсан Монгол толио гаргаж авав. За, болчихлоо гээд баярлаад байсан чинь Хромын хэлний сонголтод Монгол гэж алга. Тэгээд нетээс хайж байгаад нэгэн Африк хүний хэрэглэсэн аргаар хийж үзэв. Энэхүү арга нь өөр байдаг хэлний толийг нь татаж аваад өөрийнхөө толиор сольж тавина. Жишээ нь: Герман хэлний толиог татаж аваад, тэр газарт нь өөрийнхөө толийг Герман хэлний толины нэрээр сольж тавих юм. Өөрөөр хэлбэл Хромыг хуурч байгаа юм. За, ингээд заавартаа орцгооё.
1. Миний хөрвүүлсэн Монгол хэлний толийг татаж авна. ТАТАХ
2. Хромдоо Орос хэлний толийг суулгана. Жич: Зөвхөн кирилл үсэг хэрэглэдэг толийг татна.
2.1 Баруун дээд хэсэгт байгаа гурван хөндлөн зураас дээр дарж Settings гэж ороод Show Advanced Settings гэдгийг нь дараад Language and Input Settings гэдгийг нь сонгоно. Add гэдгийг нь дарж Russian гэдгийг нь сонгоод доор тодруулсан байгаа Use this language for spell checking гэдгийг дарна. Ингэхэд уг хэлний толь татагдана.
2.2 Татагдсан байршил нь:
Windows 7: C:\\Program Files (x86)\Google\Chrome\Dictionaries
Windows 8: %LOCALAPPDATA%\ Google\Chrome\User Data
-д ru-RU-3-0.bdic, нэг иймэрхүү файл татагдсан байна. Энэ бол Орос хэлний толь.
3. Орос хэлний ru-RU-3-0.bdic толийг устгаад Монгол хэлний mn-MN.bdic файлыг тэр хавтаст нь хуулаад Оросынхтай адил буюу ru-RU-3-0.bdic гэж адилхан нэрлэнэ.
4. Хромоо гаргана. Гаргахдаа "Х" товчийг дарж биш баруун дээр байгаа гурван хөндлөн зураасыг дарж Exit гэж гаргана.
5. Хром руугаа орно. Хэлний сонголт чинь Оросыг сонгосон үед Монгол хэлнийхээр шалгана.
Сэдэв:
Миний мэдлэг
Subscribe to:
Post Comments (Atom)
Сайн байна. Дүүд амжилт хүсье. Албан ёсоор chrome д оруулахыг бодоорой
ReplyDeletebolohgui l bna daa hamgiin suulin update hiigdsen chrome dee r
ReplyDeleteөө болжино уучлаарай.
ReplyDelete