2010/12/11

Энэтхэгт мэдээлэллийн технологи яагаад хөгжиж байгааг ойлгосон нь

Энэтхэгт мэдээлэл сайн байх хэрэгтэй. Энэ их чухал шүү. Учрыг өгүүлье. Энэтхэгүүд бас манайх шиг цаг барихгүй. Тэгсэн мөртлөө ёс журам гэж сүрхий ярина. Тэд нар бас их цагийг нь тулгадаг.

Гэнэт нэг өдөр маш чухал зүйл болоод өнгөрөх магадлалтай. Тэр өдөр нь санамсаргүйгээр өөр ажилтай байгаад тэр чухал зүйлээсээ хоцорч бөөн чирэгдэл үүсч болно. Энэ бол байнга болдог зүйл шүү.


Өнөөдөр тэр зүйл давтагдах гэж байлаа. Оргил бид хоёр шалгалтандаа л бэлдэж байлаа. Хагассайн өдөр. Өглөө харин дотуур байрны зарим оюутнууд сургууль явж байсан. Нээх анзаараагүй л өнгөрсөн. Тэгээд өдрийн хоолоо идэхээр гарсан чинь мань нөхдүүд одоо бид нар сургууль явлаа. Их сургуулийн шалгалтын эрхийн бичиг өнөөдөр өгнө гэж байна. Бид хоёр тэгэхэд сая л сонсож байдаг. Аргагүй л дээ. Бид хоёр сургууль ороогүй тав хоночихсон. Угаасаа сургууль орох ч шаардлага байхгүй байсан юм. Тэгээд мань нөхдүүдтэй хамт явж сургууль орж өнөөх бичгийг нь авлаа шүү. Хэрвээ өдрийн хоолон дээр тэгж байгааг мэдээгүй байсан бол бид хоёр шалгалтандаа орох эрхгүй болох байсан юм.

Энэтхэгт мэдээллийн технологи яагаад хөгжөөд байгааг ойлгож байна шүү. Сайн мэдээлэлтэй л байхгүй бол ерөөсөө болохгүй. Аргагүй аргагүй. хэхэхэ

No comments:

Post a Comment