2010/12/12

Энэтхэгийн маргааш дуусаж миний нар гарсан нь

Энэтхэгийн маргааш гэж айхтар зүйл байнаа. Үнэхээр мэдэрч байна. Монголын маань маргаашаас айхтар юм гээч. Яагаад ийм дүгнэл гаргав болсон вэ? гэдэг нь ч учиртай бөлгөө. Энэ бол бас нэгэн өөр түүхтэй ч бас холбоотой. Өчүүхэн хүмүүн энэ жил сургуулийнхаа дотуур байранд сууж байгаа бөгөөд одоо манай амралт эхэлчихсэн байна. Аанхаа, та нар амарчихав уу? гэлтэй амарснаас долоо хоногийн дараа дотуур байрны нет тасарлаа. Манай дотуур байрны нетийн татах хурд гэж сансарын 1-р гайхамшигт хурднаас хасах нэг зэрэг авсан адил бөлгөө. 1 секундэнд 500 байтаар (кило хүрээсээ) татна. Тийм агуу нетээ амарсан уу? үгүй юу? гээд тасалчихад байранд үлдсэн хэдэн нөхөд юу гэж дуугарсан сонсох чихтэй хүн байсангүй аргагүй хүлээн зөвшөөрөөд гурван долоо хоногийн ардаа хийж байна даа. Аан дотуур байрныхаа харгалзагчид хэлсэн юм байна. Тэр маргааш нөгөөдөр магад ирнэ гэж хэлсэн бол. Тэр маргааш нөгөөдөр нь өнгөрсний дараа асуухад "Би яг сайн мэдэхгүй байна. Нэг долоо хоногийн дараа гэж байна". Нэг долоо хоногийн дараа асуухад дахиад нэг долоо хоног гэсэн тул ер нь амралтаар нет байхгүй юм байна гэдгийг ойлголоо.


Аргаа барсан би хорвоо ертөнцөөс тасарсан мэт болж аргагүй эрхэнд интернет модемоо ажилд оруулахаар явавдаа. Дотуур байранд орохоосоо өмнө нэг сар утасгүй интернет модем аваад нэг сар хэрэглээд цааш нь сунгаагүй орхисон байсан юм. Мань модемны худалдагч, "Зүгээр мөнгөө төлөөд сунгуулчихад болно" гэж байсан тул мөнгөө бариад очоод сунгуулчихдаг юм байна. Тэгээд гэртээ очоод үзсэн байдаггүй ээ. За хө, болдоггүй дээ гээд очлоо. Манай дотуур байрны холыг хэлэх үү? Ирж буцахад нилээд төвөгтэй л байлаа.

Худалдагч гуай "За тэгвэл модемийг чинь шалгаад орхия. Маргааш өглөө аваад ир"  гэлээ. Тэгээд маргааш өглөө нь авчирч өгөхөөр боловоо хө. Маргааш нь модемаа бариад очлоо. "За энийг чинь шалгачих нь, орой ирж аваарай" гэж байна. Тэгээд өглөөнөөс орой хүртэл хүлээлээ. Тэгсэн модем чинь зүгээр байна. Гэхдээ нет орохгүй байна. Зүгээр болохоор чамруу залгая гэж байна. За тэгээд модемоо үлдээчихлээ. Аргаа барсандаа интернетийн үйлчилгээ үзүүлж байгаа компани руу нь залгалаа. Би ингээд цэнэглэсэн чинь орохгүй байна гээд л. Тэгсэн өөдөөс "чиний эрх чинь хаагдсан байна" гэдэг юм байна. Юу яагаад? Гээд учрыг лавлатал нет хэрэглэхгүй удсан хэрэглэгчээ автоматаар эрхийг нь хаадаг юм байна л даа. За одоо яах вэ? гэсэн дахиад бүртгэлийн материалаа бүрдүүлж  өгөх хэрэгтэй гэнэ. Тэгэээд бүртгэлийн хуудсыг бөглөж нэг хувь зураг, Цагдаагийн бичиг \Энэтхэгт оршин сууж байгаа баталсан баталгааны бичиг. Уг эрхийг Энэтхэгийн Цагдаагийн Ерөнхий Газраас олгодог болохоор ингэж нэрлэдэг\, Паспортны хуулбарыг хавсаргаж өгөх болов. Тэгээд канондахыг нь канондоод. Хэхэ энд Иксерокс\Xerox\-д нь гэдэг ш дээ. Тэгээд иксероксдуулаад өгөв. Ингэсээр байтал аль хэдийнээ цэнэглэсэнээс хойш хоёр долоо хоног өнгөрлөө. Нэг сараар цэнэглэсэн гэхээр тал нь ингээд өнгөрчихөж байгаа юм.

За одоо идэвхжихийг хүлээлээ. Нэг дэх өдрийн орой гэхэд орчихсон байна гэлээ. Нэг дэхийг орой нь шалгалаа байдаггүй ээ. Маргааш өглөө нь орсонгүй ээ гэсэн маргааш орой нь орно гэлээ. За ойлголоо гээд л маргааш орой нь шалгалаа бас байдаггүй. Өглөө нь дахиад л залгалаа. Маргааш орой гэж байна. Их хүлцэнгүй загнаж маргааш орой нь шалгасан бас байдаггүй. Аргаа бараад очиж байгаад нет орсонгүй гэсэн чинь "Маргааш орой, Нээрэн" гэж байна. Нээрэн гэсэн үгэнд нь хууртаад маргааш орой нь шалгалаа харамсалтай бас л орсонгүй. Тэр орой нь дахин залгаж Нет орсонгүй гэсэн чинь Нээрэнгээ Маргааш орой орно, итгэлтэй байж болно гэж байна. Итгэлтэй байж болно гэдэг үгэнд хууртан за гэж хүлцэнгүй загналаа. Тэгээд маргааш орой нь нээх итгэл муутайхан шалгасан орчихсон байж нэг нарыг минь гаргав даа. Харамсалтай маргааш орой гэдгээс болж би бүтэн нэг долоо хоногийг алдсан учраас надад одоо нэг сарын нетээ долоо хоног хэрэглэх л болох шив дээ.

3 comments:

  1. hehe enethegt bgaa hun hultsengui l boldiim daa, buhimdlaa geed uuriiguu l nerwtuuldiin kkkkk

    ReplyDelete
  2. Хаха Энэтхэгт очиж үзээгүй ч гэсэн Туулын сэтгэгдэлтэй санал нэг байна өө... Энэтхэгчүүдийн хажууд бид Монголдоо хамаагүй тансаг амьдарч байна шүү дээ. Ярих ч юм биш.

    ReplyDelete
  3. Peeeeeee arai l denduuuu taivan gehuu hainga gehuu hariutslagagui gehuu humuus yum bndaa udaan bval bachimdaj bachuursnaasaa bolood uhchij magadguin bn :)))

    ReplyDelete