2010/12/16

Атом молекул, Баян Ядуу


Гуйлгачин. Гуйлгачин хүн бол хамгийн арчаагүй хүн. Энэ үнэн шүү. Өөрийгөө тийм арчаагүй байдлаас гаргахын оронд түүнтэйгээ эвлэрэн хүмүүсийг бүүр жинхэнэ гуйлгачин гэнэ. Ядуугаас бол гуйлгачин боллоо л гэнэ. Тэд нар зүгээр л хүмүүсээс юм авдаг. Байнга гуйсаар байгаад бүүр авах ёстой юм шиг аашилна. Энэ бол туйлшрал. Дэндүү том туйлшрал. Үүнийг нийгмийн гажуудал гэж бас нэрлэж болох л юм. За юутай ч мөнгө гуйлгачин хоёр холбогдоод байгаа юм. Хүний өгсөн мөнгөөр гуйлгачин энэхүү байдлаасаа гарахад ашиглахын оронд аар шаахар голоо зогоох зүйлд хэрэглээд дахиад гуйлгаа гуйж байдаг шүү дээ. Тийм л болохоор би гуйлгачин хүнд дургүй.

Энэтхэг бол хамгийн их гуйлгачинтай орон. Яг ядуу орон мөн үү гэхээр толгой цохисон баячууд бас байгаад байна. Тэгсэн мөртлөө гуйлгачин нь дэндүү их. Дэлхий дээр гишгэж байгаа хүмүүсээс багагүй хэмжээг энэтхэг хүмүүс дарж байна. Тэд нарын дийлэнх нь гуйлгачин. Яг л атом молекул баян ядуу гэсэн юм шиг. Азтай нэг нь баян молекултай нэгдэж, үлдсэн нь ядуу молекултай нэгдэхээс өөр аргагүй. Аль нэгэн молекулд орж чадаагүй зарим атомууд өөрсдийгөө азгүйд тооцон өөрийгөө гаргуунд гаргах ийм л тоглоомыг тоглоцгооно (Атом Молекул).



Энэтхэгт эрт цагаас үйлчилж ирсэн нэг том "Атом молекул" бол Каст. Хэн нь ч үүнийг тогтоосон юм? Хэн мэдлээ. Юутай ч хэрвээ ч доод кастын хүний гэрт төрсөн бол чи ч мөн адил, дээд кастд бол дээд каст. Одоо кастын систем байхгүй болсон гэх боловч энэтхэг хүмүүсийн цусанд ортол олон жил кастаар зодчихсон болохоор өөрсдийн эрхгүй л ялгараад байдаг юм байлгүй. Тэгээд л ядуу гэрт төрсөн нь ядуу хэвээрээ л. Хошин шог дээр "Ялгарах газартаа ялгаръя" гэдэг шиг баян нь дээдсийн хүрээндээ ялгаръя, доодос нь доороо ялгар гэж байгаа юм шиг. Юутай ч дэлхийн хамгийн их гуйлгачинтай орон бол энэтхэг гэхэд хэн ч үгүй гэж хэлэхгүй биз ээ.

Та бүхэн энэтхэгт зорчиж байсан бол шовх шулуун эвэртэй үхэр хөтөлсөн эмэгтэй, хүүхдүүд гуйлга гуйн явахыг харсан байлгүй. За өнөөдөр надтай тэд нар таарав. Угаас хүний нутагт ирсэн миний бие бас л бусад хүнээс ялгараад үхрээ хөтөлсөн нэг охины нүдэнд тусаж хоёр жаахан дүүгээ дагуулчихаад над дээр ирэх юм. Угаас гуйлгачин хүнийг сайн үздэггүй миний бие юу гэж зөв зүгээр мөнгө тэд нарт өгөх вэ? Тэгээд шууд явах гэтэл нар салхинд сайртаж, угаас төрөлхийн хар сарвуу нь хатсан шавар шиг болсон тэрхүү гараараа миний ханцуйнаас зуураад авах нь тэр. Заавал мөнгө өнгө гэж байгаа бололтой баахан үгс хэлэх бөгөөд тэнд дундаас би Пайса Пайса гэсэн үгсийг олон сонсогдоно. Бодвол пайса \Энэтхэгийн мөнгөний хамгийн бага нэгж\ ч гэсэн өгөөч гэж бололтой.  Салгах гээд гараа татвал яасан ч чанга зуурсан юм. Ядаж байхад гуйлгачин хүний гарт хүрж болохгүй байдаг. Уур хүрээд Монголоор "Тавиач, Тавиач" гэж чанга хэлээд буруу харан цаашаа явах гэж зүтгэнэ. Миний ханцуйнаас бүүр чанга зуурах юм. Эцэст нь аргагүй тэд нар надаас мөнгө салгаж чадахгүйгээ ухаарсан бололтой миний ханцуйг тавилаа. Үр дүнд миний ханцуй өргөнөөрөө төө хэртэй уртаараа хоёр дахин суначихаж. Ганц цайны цамц байсан юм гэж.

За нэг л үгийг хэлье дээ. Энэтхэгийн гуйлгачид цөөн болох болтугай!

5 comments:

  1. Ymar uruvdultei ym be baychuud ni arai heterhii bna hun hunee hairladag bhd

    ReplyDelete
  2. Heden Paisa ugchihgui yasiinb dee. Jaahan huuhduud oor yaj mungu olohow dee

    ReplyDelete
  3. Пайса энэ тэрийг чинь голноо цаадахууд чинь. Жигнэмэг энэ тэр өгөхөөр авахгүй мөнгө өг гэнэ. Ерөөсөө гуйлга гуйх бол тэдний ажил нь болчихсон.

    ReplyDelete
  4. хаахаахаа овоо муу гарууд уу үгүй юу харин... гуйлгачинд бүү өг... хүний нутгийн ноёд өөрсдөө харж үзэхгүй байхад хүний нутагт ядаж байж тэр дэмий

    ReplyDelete
  5. ядаргаатай, нэг удаа намайг явж байтал нэг ээжтэйгээ, 2 3н жоохон хүүхдүүд гуйлга гуйгаад замын хажууд сууж байхтай нь таараад зүгээр зөрөөд өнгөрөх гэтэл нэг хүүхэд нь миний өрөөсөн хөлийг тэврээд авчихаж байгаа юм даа. мөнгө өг л гэж байгаа биз. ёо гээд байж байтал ашгүй нэг нас тогтсон энэтхэг эрэгтэй боль гэж загнаж байж тавиулсан даа.
    Бас нэг удаа замд улаан гэрэл асаад хүлээж байтал /рэкшанд сууж байлаа/ хүүхдээ тэвэрсэн нэг хүүхэн машин дундуур сүлжиж явангаа гуйлга гуйж ирдэг юм. ядаж байхад нь би жигнэмэг идэж байлаа л даа. заа яахав гээд 2г нь аваад өглөө. баярлалаа, үгүй ядах нь ээ, инээмсэглэл ч байхгүй цаашаа хараад өөр машины цонх тогших нь харагдсан.
    хамгийн гол нь би ч гэсэн гуйлгачин хүмүүст дургүй. өөрсдийн ухамсараасаа шалтгаалж л ингэж яваа.
    муухай харамссан нь тэр хүнд жигнэмэг өгөхдөө бараг гарт нь хүрэх шахсанд байгаа юм.

    ReplyDelete