2012/07/23

HTML хэл: 1-р хичээл

HTML гэж юу вэ?
  • HTML нь Hyper Text Markup Language гэсэн үгний товчлол. 
  • HTML бол програмчлалын хэл биш тэмдэглэгээт хэл (markup language).
  • Тэмдэглэгээт хэл гэж тэмдэглэгээт зүүлтүүдээр (tag) бичигддэг хэлийг хэлнэ.
  • Зүүлт хэрэглэдэгийн зорилго нь веб хуудсын агуулгыг ялгаж, тодорхойлохын тулд юм.
HTML зүүлт гэж юу вэ?
  • HTMLн зүүлт нь гурвалжин хаалт (< >) дотор бичигдсэн түлхүүр үгийг хэлдэг.
  • Ихэнх HTML зүүлт нь нээлт болон хаалттай байдаг.
  • Нээсэн зүүлт - , хаасан зүүлт -
  • Хаасан зүүлт нь ташуу зураастай.
<ЗүүлтийнНэр>агуулга</ЗүүлтийнНэр>

  • Хаадаггүй зүүлтүүд байдаг. Тэдгээр <b>void tag</b> гэдэг.
  • <br />, <input /> гэх мэт. Мөн <br /> гэж ташуу зураастай бичдэг.
  • Сүүлийн үеийн хувилбаруудад хаадаггүй зүүлтүүдийг ташуу зураастай бичихийг санал болгодог.
HTML Element гэж:
  • Нээсэн, хаасан зүүлтийн хоорондох агуулгыг хэлнэ. Цаашид агуулга гэдгээр нь явъя.
HTML код (Document) гэж:
  •  Веб хуудсыг код гэж ойлгож болно.
  • Яагаад англиараа код (code) гэсэн үгийг хэрэглэхгүй байгаа нь HTML маань програмчлалын хэл биш болохоор.
 Яагаад програмчлалын хэл биш вэ?
  •  HTML код нь ердөө л текст юм. 
Веб хөтөч (Web Browser) гэж юу вэ? 
  • Энгийнээр хэлбэл веб хөтөч нь HTML код буюу текстийг веб хуудас болгон харуулдаг програм юм.
  • Жишээ нь: Google Chrome, Internet Explorer, Firefox, Safari, гэх мэт.
Ажиллах ерөнхий зарчим:
  1. Веб хөтчийн хаягийн талбарт "www.google.com" гэж бичээд Enter товч дарвал 
  2. www.google.com-н IP хаягийг DNS (Domain Name Server) серверээс хайж олно.
  3. Олдсон IP хаягийг DNS сервер машин (компьютер) руу чинь явуулна.
  4. Веб хөтөч ирсэн IP хаягаар тухайн хаягт харгалзах сервер рүү хүсэлт (request) явуулна.
  5. Тухайн сервер хүсэлтийг аваад серверт хадгалагдсан HTML кодоо буюу файлаа чиний машин руу чинь явуулна.
  6. Машин чинь HTML кодоо хүлээж авна.
  7. Веб хөтөч HTML кодыг веб хуудас болгон харуулна.
Нэг энгийн HTML код бичиж үзье.
 
<!DOCTYPE html>
<html>
<body>

<h1>Гарчиг</h1>

<p> Би HTML дээр төгсөрнө.</p>

</body>
</html>
 

Үүнийг Windows дээр бол Notepad, Linux  дээр бол VI ч юм уу ямар ч хамаагүй "Text editor" програм дээр бичээд хадгалахдаа html юм уу? htm гэсэн өргөтгөлтэй хадгална.

html, htm хоёрт ялгаа байхгүй. Хуучин системд файлын өргөтгөл гурван тэмдэгтээс хэтэрдэггүй байсан болохоор htm гэдэг байсан. Энэ хоёрт чанарын ялгаа байхгүй.

Тэгээд хадгалсан файлаа Firefox ч юм уу? Internet Explorer ч юм уу аль нэг байгаа веб хөтчөөрөө нээгээд үз!

Кодын тайлбар:

!DOCTYPE зүүлт:  HTML маань бас хөгжиж байдаг. Хамгийн өргөн хэрэглэгдэж байгаа HTML маань 4.0 болон 4.1 хувилбарууд. Мөн XHTML гэх мэт янз бүрийн хувилбарууд байдаг. Веб хөтөчдөө чиний бичсэн код яг аль хувилбар дээр бичсэн бэ? гэдгээ таниулах зорилгоор энэхүү зүүлтийг хэрэглэдэг. Сүүлийн үеийн хувилбарууд заавал энэ зүүлтийг бичсэн байх шаардлага тавьдаг.

html зүүлт: Манай HTML код энэхүү зүүлт дотор бичигдэнэ. HTML-д зүүлтүүд том жижиг үсэг ялгадаггүй. <HTML> гээд томоор бичсэн ч болно. Гэхдээ шинэ хувилбаруудад том жижиг үсэг ялгадаг болж байгаа бололтой. Тиймээс анхаарч байгаарай!

body зүүлт: Веб хуудсын үндсэн эх бие энэ зүүлт дотор бичигдэнэ.

h1 зүүлт: Heading гэсэн утгатай. Ард нь байгаа тоо нь үсгийн хэмжээг тодорхойлдог. Үсгийн өндрийг ямараар аваас хамаарч h2, h3...-г хэрэглэнэ.

p зүүлт: Paragraph буюу эх бичвэр, догол мөр гэсэн утгатай.

Эхний хичээл дууслаа!!!!

1 comment: